2014-05-22
Тэмцээний бэлтгэл
Тэмцээний бэлтгэл
За юун түрүүнд [o] GoodGame.mn сайт цаашид MeSA буюу Монголын Электрон Спортын Холбоотой хамтарч ажиллахаар болсныг дуулгахад таатай байна. MeSA -аас э-Спортын тамирчдад чансаа оноо олгож эхэлснийг электрон спорт сонирхогч хүүхэд залуус мэдэж байгаа бизээ. Ээлжит чансаа тогтоох тэмцээн болох хугацаа дөхөөд байгаа тул GoodGame.mn сайтаас тэмцээний бэлтгэл тоглолтуудыг зохион байгуулахаар бэлэн боллоо. 
MeSA (Mongolian e-Sports Accociation) -ны тухай товчхон



Монголын э-Спортын холбоо Олон улсын е-спортын холбооны бүрэн эрхт гишүүнээр 2012 онд элсэж олон улсын тэмцээн, арга хэмжээнд Монгол улсаа төлөөлөх эрхтэй болсныг дуулгахад таатай байна.

Ийнхүү э-спорт хэмээх спортын бие даасан нэгэн төрлөөр дэлхий, тив, олон улсын тавцанд өрсөлдөж, нэр алдраа дуурсгах үүд хаалга нийт тоглоомчид, е-спортыг сонирхогч, хичээллэгчдэд  нээгдэж байна.

Монголын е-спортын холбоо ч энэ спортыг Монгол улсад түгээн дэлгэрүүлэх, сонирхогч, тоглогч  залуусын тоог нэмэгдүүлэх,  компьютер тоглоомын талаар нийгэмд үүссэн сөрөг ойлголтыг залруулж, спортын чиглэлээр нь хөгжүүлэх зэрэг бүх талын арга хэмжээ авч, идэвхитэй ажиллах болно.

Спортын нэгэн шинэ төрлөөр дэлхийд нэрээ дуурсгасан алдартай, тамирчин, тоглочид Монгол залуусын дотроос олноор төрнө гэдэгт итгэлтэй байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://mesa.mn

2013 оны 11, 12 -р сард Чансаа тогтоох анхдугаар тэмцээн зохион байгуулагдсаныг та бид мэдэж байгаа билээ. Тэгвэл дараагийн чансаа тогтоох тэмцээн тун удахгүй зохиогдох болно. Уг чансаа оноонуудын нийлбэрээр тэргүүлсэн баг тамирчид олон улсын тэмцээнүүдэд Монгол улсыг төлөөлж оролцох эрхтэй болох юм. Одоогийн чансааг ЭНД дарж харна уу!

Тэмцээнд хэн сайн бэлдсэн тэр хождог шүү дээ. Тиймээс тэмцээнд оролцохоор төлөвлөсөн баг тамирчдыг зохион байгуулалттайгаар бэлтгэл хийлгэхээр бэлэн боллоо. Уг бэлтгэлд хамрагдсанаар бусад багуудтайгаа туршлага солилцож ур чадвараа нэмэгдүүлэхээс гадна тэмцээний тухай мэдээллүүдийг цаг алдалгүй авч байх боломжтой юм. Энэ удаагийн бэлтгэлээр League of Legends, StarCraft II, Dota 2 төрлөөр бэлтгэл хийлгэхээр боллоо.

Жич: Тэмцээний бэлтгэлд бүртгүүлэхийн тулд ямар нэгэн бичиг баримт, бүртгэлийн хураамж шаардлагагүй. Зөвхөн утсаар ярьж багаа бүртгүүлж, бэлтгэл хийх боломжтой цагаа сонгоход л хангалттай. Холбогдох утасны дугаар: 89101910 /ажлын цагаар/


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax